Эцэг эхийн хяналт

September 28, 2015

Үйлдлийн системийн хэрэглэгчид тус бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн нэр, нууц үгтэй байж болдог. Энэ нь хүн бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн тохиргоог үүсгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд ингэснээр хүүхдийнхээ компьютер тоглоом тоглох, төрөл бүрийн програм хангамжийг ашиглах хугацаа болон эрхийг хязгаарлах боломжтой болдог. Энэхүү боломж нь Microsoft Windows, MAC зэрэг үйлдлийн системүүдэд байдаг бөгөөд уг системийн нэрийг Parental Controls буюу Эцэг эхийн хяналтын систем гэдэг.