Хууль эрх зүйн орчин

September 28, 2015

Бодлого, зохицуулалтын байгууллагуудын стратеги

Авч үзэх үндсэн асуудлууд
1.Хууль эрх зүйн хүрээнд а. Хууль сахиулах болон бусад холбогдох байгууллагууд 18 хүртэлх насныхныг интернетийг дэмжсэн цахим орчинд хамгаалах хуулийн зайлшгүй бүрэн эрхийг тодорхой болгох зорилгоор хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийг шинэчлэх
б. Бодит амьдралд хүүхдийн хувьд, хууль бус үйлдэл нь цахим орчинд  ч хууль бус байдаг тул холбогдох эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхдээ  насанд хүрээгүй хүүхдийн хувийн нууцлал болон мэдээллийг цахим  халдлагаас хамгаалах журмыг ч энд хамруулж ойлгоно.
2. Хуулийг хэрэгжүүлэх эх үүсвэрүүд болон тайлагнах механизмууд а. Тайлагнах механизмыг бий болгож өргөнөөр сурталчлах, тухайлбал: интернетэд хэрэв хууль бус агуулгатай зүйлтэй тааралдсан бол хэрхэн мэдээлэхийг хялбарханаар ойлгуулах боломжийг бүрдүүлэх. Энэ боломжийн энгийн нэг хэлбэр нь тухайлбал, хууль бус материалыг /контент/ хурдан мэдэрч  авч хасах, эсхүл хүртээмжгүй болгох чадвартай үндэсний хэмжээнд ажилладаг шууд утас ч байж болно.
3.Үндэсний хэмжээнд анхаарал хандуулах асуудлууд а. Хүүхдийн цахим аюулгүй байдалд хамааралтай байж болох  бүхий л оролцогч талуудыг тодорхой болгон  тэдний  жагсаалтыг гаргах. Тухайлбал:

  • Төрийн байгууллагууд
  • Хууль сахиулах байгууллагууд
  • Нийгмийн үйлчилгээний газрууд
  • Интернет болон бусад электрон үйлчилгээ эрхлэгчид
  • Мобайл утасны үйлчилгээ эрхлэгчид
  • Бусад технологийн компаниуд
  • Багш нарын холбоо, нэгдэл
  • Эцэг эхийн холбоо, нэгдэл
  • Хүүхэд, залуучууд
  • Хүүхдийг хамгаалах болон холбогдох бусад ТББ
  • Шинжлэх ухааны судалгааны нэгдлүүд
  • Интернет кафе эзэмшигчид болон нийтийн үйлчилгээний бусад цэгүүд: номын сан, телетөвүүд, цахим тоглоомын газрууд гэх мэт
б. Технологийн  өөрчлөлтөд харгалзах асуултуудыг гарган тавьж  үйл ажиллагаанд оруулах хурдыг нэмэгдүүлэх болон харгалзах  сонирхогч талуудыг татаж дэмжин тусламж үзүүлэх үүднээс практик үйл ажиллагаанд хэрэглэгддэг төрөлжсөн хуулийг боловсруулах, хэвлэн нийтлэх замаар бие даасан  болон хамтарсан бодлого зохицуулалтыг хэрэглэж болох загварын давуу талыг судлах
4.Боловсрол, мэдлэг олгох эх үүсвэрүүд а. Сонирхогч талуудын мэдлэг туршлагыг жагсаах, ашиглах ба орон нутгийн соёлын хэм хэмжээ, хуулийг тусгасан  интернет аюулгүй байдлын мэдээлэл, материалуудыг  бэлтгэх, тэдгээрийг үндсэн бүх зорилтот сонсогчдод зориулан таниулж үр өгөөжтэйгээр түгээх. Мэдээлэлжүүлэлтийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах. Хүүхэд залуучуудад зориулан интернетийг хэрэглэснээр олох эрх мэдэл,  интернетийн  эерэг онцлогийг тодорхойлсон материалуудыг бэлтгэж айдас төрүүлсэн мэдээллээс ангид байх, он-лайн орчинд харьцах эерэг бөгөөд хариуцлагатай аливаа хэлбэрүүдийг дэмжих
б. Интернет ашиглагчдын боловсрол, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар  мэдлэг  олгоход хүүхдийн цахим  аюулгүй байдлыг хангах программ болон шүүлтүүр программ зэрэг техник хэрэгслүүдийн үүрэг ролийг ойлгуулах
в. Интернет ашиглагчдад өөрсдийн компьютерт вирусын эсрэг программ суулгах,  гаднын нөлөөнөөс хамгаалах программ бүхий төхөөрөмжийг шинэчлэх болон үйлдлийн системийг шинэчлэн боловсронгуй болгох, суурилуулах зэрэгт  нь дэмжлэг үзүүлэх