Хүүхдийн тусламжийн утас “108”

September 25, 2015

Хүүхдийн тусламжийн утасны дуудлага, үйлчилгээ, хяналт, мэдээллийн тогтолцоо

Зорилго:

  • Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд, иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авч, туслах, шуурхай мэргэшсэн үйлчилгээнд холбох, хяналт тавих

Зарчим:

Хүссэн мэдээлэгч дуудлагаа үнэ төлбөргүй хийх

Хэдийд ч 24 цагийн турш ажиллах

Үндэсний хэмжээнд хүүхэд тогтооход хялбар дугаар байх

Эх орны өнцөг булан бүрээс холбогдох боломжтой байх

Дуудлага бүрийг хүлээн авч, хариу өгөх, үйлчилгээнд холбох

Дуудлага бүрийн дагуу хүүхдэд шаардлагатай үйлчилгээг түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх

Хамтарсан багт түшиглэсэн байх

Үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд хадгалах

Онцлог:

  • Хүүхэд хамгааллын үйлчилгээний үндэсний сүлжээний цөм шугам
  • Ирсэн дуудлагатай холбоотой мэдээллийн өргөн баазтай.
  • Дэргэдээ хариу дуудлага хийх 4- өөс доошгүй утастай.
  • Шуурхай үйлчилгээний баг, түүний ажиллах орчинг бүрдүүлсэн.
  • Яаралтай хамгаалах, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангасан.

Байршил:

Нийслэлийн БГД ийн 11-р хорооны нутагт байрлаж байсан. Хамгаалах байрны үйлчилгээг хуучин энэ хэсэгт үлдээх.

  • Хүүхдийн утасны байр
    • Утасны дуудлагын хэсгийг ТӨ-ийн 11-р байр ХТҮГ-ын байранд шилжүүлэх
  • ХТҮГ-ын 4 – р давхар
    • Мониторингийн хэсэг нь  ХТҮГ, НХГБХГ- хариуцахаар төлөвлөх.

ОНТХХ-ын 1р төв.

БГД-н 11р хороонд утасны үйлчилгээний хамгаалах байр ажиллана.

ДУУДЛАГА, ТҮҮНИЙ ангилал:

  • “яаралтай”  буюу “халуун”
  • “жирийн” буюу зөвлөгөө мэдээлэл өгөх
  • “андуурсан” буюу хүлээн авахгүй
  • “чимээгүй” буюу эргэн холбогдох дуудлага

ҮЙЛЧИЛГЭЭ:

Зарчим:

  • Оновчтой, шуурхай, зөв, харилцан уялдаатай
  • Хариу мэдээлэлтэй, зохих дүн шинжилгээнд орох
  • Хугацаа алдаагүй, дахин хор хохирол учруулахгүй
  • Дагнасан, мэргэшсэн хүний нөөцөд тулгуурлаж явдаг.
    • Үйлчилгээний цөм нь сум, баг, хорооны нийгмийн ажилтнуудын удирдамж, төлөвлөгөөнд үндэслэдэг.
    • Мэргэшсэн нарийн үйлчилгээ нь аймгийн төвийн сум, дүүрэгт  төвлөрсөн.
    • Хүүхэд гэр бүлийн байгууллагууд нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг бий болгох, түүнийг зохицуулах, стандарт хэрэгжилтийг хангуулах, үйлчилгээний байдалд мэргэжлийн үнэлгээ дүгнэлт хийх, тайлагнах үүрэг хүлээдэг.

Хүний нөөц:

Бүтэц:

  • Утасны зөвлөгч: (нийгмийн ажилтан, сэтгэл зүйч) –  4х4=16 +(40)
  • Ахлах ажилтан –  4 +(10)
  • Менежер –  2
  • Туслах ажилтан –  4 +(10)

1.    Шаардлагатай  бол мэдээлэл өгөх:

  • Энэ шугамаар хүүхдийн эрхийн зөрчил, тулгамдсан асуудлаар яаралтай дуудлага хүлээн авч, тусалдаг болохыг,
  • Зөвлөгөө, лавлагаа, мэдээлэл хүссэн дуудлагыг зөвлөгөө өгөх байгууллагад шилжүүлж тантай эргэн холбогдож ажиллахыг,
  • Хүүхэдтэй ярилцах, үзэл бодлыг сонсох, харилцан ярилцах, зөвлөгөө өгөх үйлчилгээг эрхэмлэдгийг тайлбарлаж, хүндэтгэж байгаагаа илэрхийлэх.

2.    Үйлчилгээнд холбон зуучлах:

А. “ДУУДЛАГА ШИЛЖҮҮЛЭХ” – “ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД”

(энгийн журмаар, ажлын цагаар, гэрээ, стандартын дагуу шийдвэрлэх боломжтой)

Б.  “ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ”- “ҮЙЛЧИЛГЭЭНД ХОЛБОХ, ХЯНАХ”

(хүүхдийг хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, холбогдох талуудад)

“ДУУДЛАГА ДАМЖУУЛАХ” – “ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, НЭГЖИД”

(Нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай)

  • Гэмт хэргийн шинжтэй
  • Аюул их,
  • Хэт өндөр эрсдэлтэй дуудлагыг дамжуулна.

(Хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх, эмнэлэг түшсэн нэг цэгийн үйлчилгээнд хүргэх)

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР